Петербургийн олон улсын эдийн засгийн форумын ажлын төгсгөлийн өдрийн санал шүүмжлэлийг Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын ирээдүй, Оросын үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хууль зүйн орчноос бизнесийн хөгжилд үзүүлэх нөлөө зэрэг асуудалд зориулжээ. Тухайлбал шинжээчид Ази Номхон далайн бүс нутагт чухам ямар аюул сорилт тулгарсан ба Орос энд ямар байр эзлэх, хөгжлийн ямар загвар бат оршихийг дурдах юм. Мөн оросын оршин суугчид хэдийд интернет-үйлчилгээнд нэвтрэх иж бүрэн цахим карттай болох асуудлыг авч үзэж байна.Экологийн асуудал ч форумын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан. Орос улс «ногоон» санаачилгын ачаар экологийн бодлого, эдийн засгийн шинэтгэлийг хэрэгжүүлэх өргөн боломжтой. Тэгснээр дэлхийн хамтын нийгэмлэгт нэгдэх шинэ хэтийн төлөв нээгдэх юм. Өнөө орой форумд оролцогчид хамгийн богино цагаан шөнө болох «Улаан дарвуулт онгоц» хэмээх сургууль төгсөгчдийн яруу сайхан наадмыг сонирхон үзэх боломжтой байна.