Өчигдөр Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин түркийн сөнөөгч нисэх онгоцыг устгасныг сирийн эрх баригчид батлав. Түркийн Цэргийн нисэх хүчний F-4«Фантом» сөнөөгч онгоц сирийн агаарын удамд цөмрөн орсноос хойш түүнийг сөнөөжээ. Энэ үйл явдал «түрэмгийлэл» биш гэж Сири улсын ГХЯ-ны төлөөлөгч Жихад Магдисси мэдэгдэв. Түүний хэлснээр сөнөөгч онгоц түркийнх байсныг сирийн цэргийнхэн мэдээгүй. Будлианыг бүрэн мөрдөн байцааж дуссаны дараа нөхцөл байдлыг талбарлана гэж сирийн тал амласан байна.

Сирийн нутаг дэвсгэрээс холгүй Газрын Дундад тэнгисийн дээгүүр нисч явсан  F4«Фантом» сөнөөгч онгоц радарын дэлгэцнээ харагдахаа болисон гэж өчигдөр Түркийн Цэргийн нисэх хүчин мэдээлэв. Хожим Түркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган нисэх онгоцыг сөнөөсөн тухай мэдээллийг тайлбарлаж, Сири улс үүнтэй холбогдуулан харамсал илэрхийлсэн гэв. Гэвч дараа нь тэрээр мэдэгдлээ батлах эсэхээс татгалзлаа. Түркийн ба сирийн эргийн эргүүлийн хөлөг онгоцууд онгоцны багийн хоёр гишүүнийг эрсээр байна гэж Эрдоганы хэвлэлд нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ. Бүх нөхцөл шалтгааныг илрүүлэн тотоосны дараа будлиантай холбогдуулан цаашид ямар үйл ажиллагаа явуулахыг мэдээлнэ гэж Түркийн эрх баригчид амлав.

Анкара, Дамаск хоёр олон жилийн турш ойрын холбоотнууд байсан. Гэвч ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн эсрэг нийт олны тэмцэл хөдөлгөөн Сирид эхлэснээс хойш хоёр талын харилцаа эрс доройтов.