Хятад улс дэлхийн санхүүгийн хямралын цохилтыг итгэлтэй давж байна. Тус улсын хөгжил дэлхийн эдийн засгийн байдлыг тогтворжуулах хүчин зүйл болсон гэсэн дүгнэлт Санкт-Петербуригйн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд санал шүүмжлэлд оролцогчид хийжээ.

Тэд чухам дэлхийн санхүүгийн хямралын үед хятадын эдийн засаг дэлхийд 2-р байр эзлэсэн учир тус улсад анхаарлаа хандуулжээ. Одоо Хятад энэ үзүүлэлтээр АНУ-ын дараа орж байна. Дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч болохын төлөө өрсөлдөөн хурцдана гэж шинжээчид таамаглав. Хятад улс асар их валютын нөөц, ДНБ-ний өсөлтийн өндөр хурдац, их хэмжээний хөрөнгө оруулалт зэрэг давуу талтай. Гэвч дэлхийд бүтээгдэхүүний нь эрэлт багсаж байгаа нөхцөлд эдийн засаг экспортыг баримжаалсан явдал Бээжингийн эмзэг тал болжээ.

Эдийн засгаа хэт халаах нь Хятадад тулгарч мэдэх бас нэг эрсдэл юм. Ийм нөхцөлд тус улс ДНБ-ийнхээ өсөлтийн хурдацыг бага зэрэг намжаав. Энэ алхам Goldman Sachs Asset Management банкны бүлгийн захиргааны дарга Жим О Нилд өндөр сэтгэгдэл төрүүлжээ. Миний 30 жилийн үйл ажиллагааны түүхэнд нэг ч улс Хятад шиг өсөлтөө өөрөө тогтоон бариагүй гэж тэрээр тэмдэглээд

«Сүүлийн хоёр жилд хятадын эдийн засаг илүү хэрэглээний шинж чанартай болсон. Экспорт, хөрөнгө оруулалтын хурдац урьдынхаас бага байна. Иймээс ДНБ нь урьд таамагласнаас бага болсон. Харин дотоодын хэрэглээнд тулгуурсан хятадын эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Одоогоос арван жилийн дараа дэлхийн ДНБ-ий 3-аас 6 тэрбум доллар хэсэг нь хятадын хэрэглээний зах зээлд ногдоно» гэв.

Хятадын төлөвлөгөөт эдийн засгийн загвар түргэн өсөлтий нь хангасныг санал шүүмжлэлд оролцсон гадаадын төлөөлөгчид хүлээн зөвшөөрөв. Үүний хамт энэ нөөц чадавхиа шавхан дуусч байна. Тэд ардын аж ахуйг төвлөрөн удирдахаас ангижрах замаар илүү зоримог алхам хийж, зах зээлээ өрнөдийн компани, хөрөнгө оруулагчдад өргөн нээж өгөхийг зөвлөжээ. Хятадын банкны системийг ч либералчлах хэрэгтэй гэж өрнөдийн түншүүд үзэж байна. Тухайлбал хятадын санхүү, даатгалын зах зээлд гадаадын банкуудын боломжийг өргөжүүлэх замаар тийм үр дүнд хүрч болно.

Өөрийн зүгээс хятадын шинжээчид улс оронд нь хөрөнгө оруулах уур амьсгал сайжрахад анхаарлыг хандуулав. Энэ салбарт хамтран ажиллах нь хөгжлийн шинэ шинэ боломжийг Хятадад ч түүний түншүүдэд ч нээж өгөх юм. China Merchants Bank-ны ерөнхийлөгч, гүйцэтгэх ерөнхий захирал Ма Вэйхуа Орос улстай хамтран ажиллах их чадвахи байгааг тэмдэглээд

«Манай хоёр орны харилцаа холбоо ямагт маш сайн байгаа бөгөөд өөд урагшлаж илүү сайн болгох бүх боломж байна. Орос их хэмжээний эрчим хүчний нөөцтэй. Ийм нөөц Хятадад шаардагдаж байна. Энэ салбарт бид хамтран ажиллаж,боломжоо өргөжүүлнэ» гэв.

Хөрөнгө оруулалтын салбарт Хятад улстай хамтран ажиллах нь Европ ба АНУ-д өөрсдийн асуудлыг шийдвэрлэхэд туслаж байгааг өрнөдийн шинжээчид тэмдэглэв. Тухайлбал өрийн хямралыг давах ба эдийн засгийг зогсонги байдлаас гаргахад тус дөхөм үзүүлсэн. Санал шүүмжлэлд оролцогчид хятадын ба дэлхийн эдийн засаг санхүүгийн хямралыг давах, дэлхийн зах зээлийн байдлыг тогтворжуулах асуудлаар бие биеэсээ шалтгаалж байгааг тэмдэглэжээ.