Хятад улс дэлхийн ховордсон металлуудын 90 гаруй хувийг үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү түүхий эдийн төрлийн нөөцийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Бээжин дэлхийн ховордсон металлын үнийг тогтвортой болгохыг хүсч байна Bloomberg агентлаг уламжилжээ. БНХАУ нь зах зээл дээр илүүдэлтэй байгаа болон аж үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг ховордсон металлуудынхаа нөөцийг нэмэгдүүлж болох юм гэж БНХАУ-ын ховордсон металлуудыг үлйдвэрлэгчдийн холбооны мэдэгдэлд өгүүлснийг Bloomberg иш татжээ. Нисдэг тэрэг, салхины турба болон автомашин үйлдвэрлэл зэрэгт хэрэглэгддэг 17 элементээс бүрдсэн ховордсон металллуудын дундаж үнэ 50 % буурчээ. Учир нь 2011 онд үнэ нь тэнгэрт тулсан тул, хэрэглэгчид нийлүүлэлтээ багасгах юм уу, өөр төрлийн элементээр орлуулах болжээ. Lynas Copr. корпорацын гаргасан тоо баримтаар Баруун Австралийн Mount Weld олборлож байсан, нэр төрлийн экспортны ховордсон металлын үнэ 6-р сарын 18-ний байдлаар нэг кг үнэ дунджаар 57,33 доллар байна. Өнгөрсөн жил нэг кг ховордсон металлын үнэ 147, 96 доллар байжээ. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн 3-р сард АНУ, Япон болон ЕХ нь Хятадын эсрэг ДХБ-д ховордсон металлын экспортонд Бээжин хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан нэхэмжлэл өгсөн юм. АНУ-ын дүгнэж байгаагаар, хятадын эрх баригчдын ийм үйл ажиллагаанууд нь дэлхийн зах зээл дээр түүхий эд нийлүүлэхэд хор хөнөөлтэй хомсдол үүсгэж байна .