«Евразийн нүүдэлчид эзэн хаант улс руу чиглэх замд» түүхийн хосгүй үзэсгэлэн саяхан БНТатарстан Улсын нийслэлд ажиллаа. Энэ удаагийн үзэсгэлэнд Санкт-Петербургийн Эрмитаж улсын музейгээс авчирсэн 2000 гаруй үзмэрийг дэлгэн тавьжээ. Олон үзмэрийг урьд Эрмитажаас ердөө гаргаж явуулаагүй учир тэдгээрийг энэ үзэсглэнгийн хүрээнд л үзэж болох байсан. Үзмэрүүдийн түүх манай эрний өмнөх 1 мянган жилээс Х111 зуунд Их эзэн хаант Монгол улс байгуулагдсан хүртэлх үеийг хамрав.

Цаг уеийн  дараалалтайгаар дэлгэж тавьсан үзмэрүүд Еврази тивийн нүүдэлчдийн соёлын онцлогийг тусган харууллаа. Археологийн малтлагын материал болон Х1Х-ХХ зууны үеийн цуглуулагууд тэдгээрийн дотор байна.

Эхлээд Европ, Төв Азийн хамгийн эртний скифийн үеийн соёлд зориулсан дурсгалуудыг үзэж болно. Хаадын оршуулсан газраас малтаж гаргасан тансаг алтан эдлэл, Аржан-2 довгоос гаргасан оршуулгын хувцас хунар энд тавьжээ. Эд бүхнийг үзэгчид гойд сонирхов.

Үзэсгэлэнгийн нэг хэсгийг орчин цагийн олон ард түмний овог дээдэс болох түрк омогуудад зориулжээ. Энэ нь түрк ард түмнүүдийн түүхийг илүү сайн танин мэдэх боломж Татарстаны оршин суугчдад олгов.

Түүнээс гадна үзэсгэлэнд олон чулуун баримал, зэр зэвсэг, бүсний чимэг,морины тоног тавьсан билээ. Эдгээр үзмэр Дунд,Төв Азийн янз бүрийн нутагт хамрагдана. Хазар хаант улсын дурсгалууд ба болгарын Хуврат хааны булшнаас гаргасан алт, менгөн чимэг болон Караханид улсын тансаг вааран, зэс, шилэн эдлэл байгаа. Эдгээр үзмэр түркийн нөлөө уужим өргөн бүс нутгийг хамрасныг тусган харуулж байна.

Үзэсгэлэн Их Монгол улсад зориулсан танхимаар төгссэн. Чингис хааны үндэслэн байгуулсан улс Евразийн өргөн уудам нутгийг нэгтгэсэн билээ. Эзэн хаант улсын анхны нийслэл Хархорумд малтлаг хийж илрүүлсэн материал болон Оросын өнөөгийн нутаг дэвсгэрт олсон монголчуудын хотын төвүүдийн дурсгалуудыг үзэсгэлэнд анх удаа дэлгэн тавьжээ.