Өнгөрсөн хоногт эрх баригчдын ба босогчдын хүчин мөргөлдсний уршгаар бараг 170 хүн амь үрэгдсэн гэж өнөөдөр Сирид хүний эрхийг хэрхэн сахин хамгаалж байгааг ажиглах зөвлөл мэдэгдэв. Энэ нь 4-р сарын 12-нд гал зогсоох тухай зарласан ба сирийн дэглэмийн эсрэг бослого эхэлснээс хойшхи хамгийн аюултай цуст ажиллагаа болсон гэж Ажиглагчдын зөвлөлийн төлөөлөгч Рами Абдуррахман Франс Пресс агентлагад мэдэгджээ. Өчигдөр энгийн номхон 104 хүн, сирийн армийн 54 цэрэг болон 10 зэвсэгт босогч амь үрэгдсэн тухай сөрөг хүчнийг дэмжиж байгаа хүний эрх хамгаалагчид мэдээллээ. Хомс мужид аймшигт цуст мөргөлдөөн болсон юм. Сөрөг хөчний мэдээлснээр мөргөлдөөн үргэлжилж байгаа 16 сарын дотор нийт 15 мянга гаруй хүн амь үрэгджээ.