Өнөөдөр дурсан санах, гашуудлын өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Эх орны их дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг ёслон хүндэтгэв. Тэрээр Москвад Алексанровын цэцэрлэг дэх Нэр нь тодроогүй цэргийн булшны дэргэд Менхийн галд хэлхээ цэцэг өргөв. Холбооны зөвлөлийн тэргүүн Валентина Матвиенко, Ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Сергей Иванов, дэд ерөнхий сайд Дмитрий Рогозин, БХ-ын сайд Анатолий Сердюков нар болон өөр яам тусгай газрын удирдагчид түүнчлэн ахмад дайчид, олон нийтийн төлөөлөгчид гашуудлын өдөрт зориулсан ёслолд ерөнхийлөгчтэй хамт оролцов.

Мөнхийн галд цэцэг өргөх ёслолын шувтаргаар Хуурай замын цэрэг, Цэргийн нисэх хүчин, Тэнгисийн цэргийн хүчин зэрэг Зэвсэгт хүчний гурван төрлийг төлөөлсэн Москвагийн гарнизоны цэрэг ёслон жагсаж өнгөрөв. Ерөнхийлөгч гар барилцан ахмадуудтай мэндлэв. Дараа нь Владимир Путин Цэргийн гавьяаны хотуудын самбаруудад цэцэг өргөв.

6-р сарын 22-нд Орост дурсгал, гашуудлын өдөр болдог. Эх орны их дайн мөн өдөр эхлэв. 6-р сарын 22-нд Оросын нутаг дэвсгэр даяар төрийн далбааг бөхийлгэж, зугацуулах арга хэмжээ, телевизийн нэвтрүүлгийг болиулдаг.