Санкт-Петебургэд болж байгаа 16 дахь олон улсын эдийн засгийн чуулганы хүрээнд “ Глобальная энергия” /”Дэлхийн эрчим хүч”/бие даасан шагнал гардуулах ёслол боллоо. Энэхүү шагнал нь олон улсын нэр хүндтэй шагналын нэг гэж зүй ёсоор тооцогддог юм. Уламжлал ёсоор шагналыг эрчим хүчний салбарт хүн төрөлхтөнд ашиг тусаа өгсөн гайхамшигт бүтээлд олгодог юм. Гэтэл энэ жил шагнал нь анх удаагаа сансрын түвшинд гарч, пуужингийн түлштэй холбоотой судалгаа шинжилгээний бүтээлийг шагнажээ.

2012 оны шагналтануудаар – дэлхийд нэртэй гурван хүн тодорчээ. Энэ бол Оросын ШУА ийн академич, электрофизикч Борис Каторгин юм. Олон улсын хороо түүний судалгааны ажлууд болон пуужингийн өндөр үр ашигтай шингэн хөдөлгүүрүүдийн боловсруулалтыг тэмдэглэсэн. Их Британий хими технологийн салбарын инженер, профессор Родней Жон Аллам болон оросын академич Валерий Костюк нарын хийн салбарын судалгаа болон криогены шингэний судалгаанууд шагнал хүртсэн юм. Родней Жон Алламын ярьж байгаагаар энэхүү шагнал нь дан ганц түүний хөдөлмөрийг үнэлээд зогсохгуй дэлхийн олон эрдэм-шинжилгээний хүрээлэнгүүдийг үнэлсэн явдал гэв.

«Энэхүү шагнал нь надад төдийгүй, Новосибирскийн термофизикийн хүрээлэнгийн эрдэмтэдэд болон Аллентауна /Пенсильван мужийн/ эрдэмтэд болоод Лондонгийн миний мэргэжил нэгт нөхдүүдэд өгсөн шагнал гэдгийг би тэмдэглэхийг хүсч байна. Олон улсын багийн хувьд, бид энэ технологийг боловсруулахад болон хийг шингэн хүчил төрүүлэгчийн үйлдвэрлэлд тусгаарлах болон хийн ховор орцуудыг технологийн аргаар боловсронгуй болгох дээр хамтран ажилласан» гэж Родней Жон Аллам хэллээ.

Чухамдаа энэ жилийн шагналтануудын амжилтууд нь хэрэг дээрээ одоо олон оронд хэрэгжиж буй юм. Одоо зөвхөн оросын хөдөлгүүрүүд нисч байгаа төдийгүй америкийн төхөөрөмжүүд ч байна гэж “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа Борис Каторгин хэллээ. Учир нь тэдгээр нь илүү хэмнэллтэй байгаа. Гэхдээ судалгаа их чухал бодож төлөвлөсөн ажил дуусаагүй байна гээд  цаашидыхаа зорилтын талаар шагналын эзэн, академич Валерий Костюк түүний сонирхолыг олон улсын хэлхээ холбоо татаж байдаг гэж ярьсан юм.

«ЕХ болон Орос улсын хоорондын эрчим хүчний салбарын харилцан ажиллагаа нь маш сонирхолтой юм гэж тэр хэлжээ. Би Европын эрчим хүч, геополитикийн клубын зохион байгуулах хорооны хамтран удирдагч болон гишүүн нь юм. Тэнд бид жишээ нь, дэлхийн зах зээлийн нефть-хийн хямралын дараах үр дагаварыг болон хоёрдагч эрчим хүч, экологийг судлан үзэж байна. Энэ жил “Европын холбоо болон Орос улсын эрчим хүчний стратегийн үндсэн заалтууд” болох арван жилийн хөдөлмөрийн үр дүн хэвлэгдэн гарлаа» гэж Валерий Костюк хэллээ.

Энэ жил “Глобальная энергия” бие даасан шагнал арван нас хүрээд байна . Энэ хугацаанд шагналыг 27 хүн хүртсэн бөгөөд тэд нар бол Их Британи, Герман, Канад, Орос улс, АНУ, Украин, Франц болон Япон улсуудын эрдэмтэд байсан юм.