Вьетнамын ГХЯ улс орны нь хууль тогтоочдын батласан шинэ тэнгисийн хуулийг Хятад эсэргүүцсэн явдлыг учир үндэсгуй хэрэг хэмээн үзэж няцаав. Өчигдөр Вьетнамын парламент Тэнгисийн тухай шинэ хуулийг анхны хэлэлцүүлгээр батлав. Энэ хууль ёсоор Өмнөд Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлууд Ханойн эрх мэдэлд байна. Хятадын ГХЯ-аас хууль батласан явдлыг «хууль бус буруу алхам» хэмээн нэрлэж Вьетнам улсаас Бээжинд суугаа элчин сайдад эсэргүүцэл илэрхийлэв. Хятад ба бүс нутгийн хэдэн улсын хооронд маргаан үүсгэсэн Парселийн ба Спратли арлуудын талаар өгүүлж байна. Эдгээр арал Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг байгаа нь эргэлзээгүй гэж хятадын тал үзэж байна