Өчигдөр Японы парламент атомын энергийн тухай хуульд засвар оруулав. Эдгээр засвар улс орныхоо аюулгүй байдлыг хангах зорилгоор атомын энергийг ашиглах боломж олгов. Урьд хууль атомын ашиглалтыг дан энх тайван зорилгоор хэрэглэх заалтаар хязгаарлаж байсан. Японы сөрөг Либерал-ардчилсан намаас хуульд засвар оруулжээ. Эдгээр засвар цөмийн салбараас өөр хүрээг бас хамрав. Тухайлбал судалгааг энх тайван зорилгоор хязгаарлах заалтыг сансрын уудмыг судлах тухай хуулиас хасав. Энэ нь Япон сансрыг цэргийн зорилгоор ашиглах зам тавьж байна. Гэвч японы засгийн газраас засварыг одоогоор батлаагүй.

Япон улс цөмийн зэвсэгтэй байхаас сайн дураараа татгалзснаа хянан үзэж мэднэ гэж 2002 онд Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Ясуо Фукуда мэдэгдсэн билээ. Ийм мэдэгдэл шуугиан дэгдээв.Ерөнхий сайд Зюнъитиро Коузуми түүний хэлснийг үл зөвшөөрхөө мэдэгдэв. Япон цөмийн зэвсэгтэй болох асуудлаар янз янзын санал байж болохыг анхааруулсан гэж ноён Фукуда мэдэгдлээ тайлбарлсан билээ. Харин Токио хотын захиргааны дарга Синтаро Исихаро Фукудаг гэнэт дэмжив. «Иомиури» сонины мэдээлснээр Исихара Фукудатай утсаар ярьж, Япон цөмийн зэвсэгтэй байна гэжээ. Тэр ч байтугай мэдэгдлээ батлах ямар нэг баримт бичгүүдийг Сайд нарын танхимын нарийн бичгийн даргад явуулсан аж.