Оросын «Росатом» улсын корпораци болон Монгол улсын цөмийн эрчим хүчний агентлагийн хооронд мэргэжилтэн бэлтгэх тухай санамж бичигт Москвад гарын үсэг зурав. Энэ баримт бичгийн дагуу Монголын атомын мэргэжилтнүүд Орост дадлага хийнэ. Эхний таван хүн удахгүй Орос улсад ирэх юм.

Баримт бичиг Монголын нутаг дэвсгэрт уран олборлох «Дорнод уран» орос-монголын хамтрасан үйлдвэрт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх боломж олгож байна. Бүр гурван жилийн өмнө орос-монголын дээд хэмжээний хэлэлцээний үеэр эл асуудлаар тохиролцсон билээ. Монгол улсын ураны нөөц 150 мянга орчим тоннд хүрч байна гэж оросын мэргэжилтнүүд үнэлсэн юм.

Орос Монголын хоорондын хэлэлцээрүүд атомын эрчим хүчний салбарт хоёр талын хамтын ажиллагаанд шижим түлхэц үзүүлж мэднэ. Бүх Оросын атомын аж үйлдвэрийн хүрээлэнгийн дэд захирал асан профессор Игорь Острецов хэлэхдээ

«Орос, Монгол хоёр улс маш ашигтай хэлэлцээр байгуулсан. Атомыг энхийн зорилгоор эзэмшихэд шаардлагатай технологи одоогоор Монгол улсад алга. Тус улс уран олборлон худалдах боломжтой болно. Энэ нь Оросын сонирхолд бас нийцэж байна. Монгол улс атомын эрчим хүчний салбарт өөрийн мэргэжилтнүүдтэй болох нь өөртэд нь ашигтай. Саяхан гарын үсэг зурсан мэргэжилтэн бэлтгэх тухай санамж бичиг үүнд тус дөхөм үзүүлнэ. Монголын атомын мэргэжилтнүүд дадлага хийх Москвагийн инженер-физикийн дээд сургууль эрдэм шинжилгээний ажил, туршилт хийх дорвитой үндэс суурьтай» гэв.

Орос улс боловсон хүчин бэлтгэх, уран аж үйлдвэрийн аргаар олборлоход туслахаас гадна дунд зэргийн хүчин чадалтай АЦС Монгол улсын нутаг дэвсгэрт барихад бэлэн байна.