Европын Холбоо нь БРИКС-ийн орнуудтай хамтран ажиллах юм бол эдийн засгийн хямралыг түвэггүй даваж өөрийн өсөлтөө хангаж мэднэ. Энэ тухай “Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн” ерөнхий захирал Кирил Дмитриев Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганы хүрээнд мэдэгдэл хийв. “Европ нь БРИКС болон бусад орнуудтай түншлэсэнтэй адилыг дангаараа хийж чадахгуй “гэж тэр хэлжээ. Дмитриев тэмдэглэхдээ, ЕХ нь БРИКС-ийн орнуудтай хамтын ажиллагаагаа хүчтэй нэмэгдүүлэхийн тулд улс төрийн эр зориг шаардагдана “ гэж хэлжээ. “Зарим үед Европд шийдвэр гаргана гэдэг бол эр зоригийн саа өвчинтэй адил сөрөг хүчин зүйл болдог“ гэж тэр цохон тэмдэглэв.