Өнөөдөр АНУ Өмнөд Солонгос хоёр түүхийн томоохон нэг өдрийн цэргийн сургууль БНАСАУ-ын хил орчимд явуулж эхэллээ. Сургуулийн явцад байлдааны буудлага хийх юм. Хоёр орны цэргийн сургуулийг 1950-1953 оны солонгосын дайн хийж эхлэсний 62 жилийн ойд зориулсан тухай Өмнөд Солонгосын БХЯ-аас мэдээлжээ. 2000 гаруй цэргийн албан хаагч болон Ф-15К сөнөөгч Е-737 «Peace Eye» онгоц, ТА -50 дайрагч онгоцууд түүнчлэн «Апачи» нисдэг тэрэг танкууд цэргийн сургуульд оролцоно. 1950 оны 6-р сарын 25-нд эхлэсэн солонгосын дайнд 20 гаруй улс түүний дотор АНУ оролцсон билээ.1953 онд гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаар зэвсэгт мөргөлдөөн төгссэн юм. Хэлэлцээр өнөө болтол хүчин төгөлдөр хэвээр байна.