Өнөөдөр Санкт-Петербургад болж байгаа олон улсын эдийн засгийн форумд оролцогчид албан бус уулзалт хийж, гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна. Инновацийн технологийг боловсруулж нэвтрүүлэх нь санал шүүмжлэлийн гол сэдэв болсон. Телевиз радиог тоот нэвтрүүлэгт шилжүүлэх асуудлыг бас хэлэлцэнэ. Түүнчлэн олон улсын интеграцийн нэгдэл тухайлбал БРИКС, Орос, Казахстан, Белоруссын Гаалийн холбооны ажлыг боловсронгуй болгох асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд байна. Өнөөдөр «Оросын шуудан» ба «Мастеркард төлбөрийн картын байгууллагын хооронд инновацийн санхүүгийн бүтээгдэхүүн, технологийг хамтран ашиглах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах хийгээд Оросын АВТОВАЗ суудлын машин үйлдвэрлэгч «Эдийн засгийн онцгой бус» улсын компанитой хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төслүүдийг хамтран боловсруулах хэлэлцээр байгуулна.