1941 оны 6-р сарын 22-ний өглөө фашистын Герман ЗСНХУ-ын торгон хилд халдан орсон. Гитлерын бичиж байснаар, тэдний зорилго “Орос улсын амьдрах хүчийг бүрэн устгах” ёстой байв. Тэр нь юу гэсэн учиртай юм бэ, гэвэл оросын газар нутгийг эзлэн авч, түүний ард түмнийг боолчлох явдал аж. Гэтэл үүний өмнөх хоёр жилийн хугацаанд Европыг бүхэлд нь хөнгөхөн алхаагаараа эзэлсэн түүний хар санаа энэ удаа биелэгдээгүй юм. Түүний хоромхон зуурын дайны төлөвлөгөө нь баатарлаг эсэргүүцэлтэй тулгарсан. ЗСБНХУ руу дайрсан балмад явдал нь нацизм бүрэн ялагдахын эхлэл болсон.

Гитлерын Германы армийн хүчин чадал урьд өмнө түүхэнд гарч байгаагүй хүчирхэг байлаа. 5,5 сая цэрэг дайчин, 4 мянган танк, 5 мянган онгоц болон 50 орчим их буу, миномет зэрэг байв. Их бууны хүчтэй буудалгууд, бөмбөгдөлтүүд нь зөвлөлтийн Улаан армид маш их хохирол авчирч байв. Дайны эхний өдрүүдэд зэвсгийн болон шатахуун, цэргийн техникийн ихэнхи хэсгүүд устсан юм.

Зөвлөлтийн 1200 онгоц хөөрч амжилгүй жагсаалаас гарсан юм. ЗХУ руу халдахаас нэг жилийн өмнө Гитлерын боловсруулсан “Барбаросс” төлөвлөгөөгөөр Улаан армийн үндсэн хүчнүүдийг шуурхай бут цохих байв. 2-3 сарын хугацаанд Москва, Ленинградыг эзлэн авах ёстой байв. Гэтэл тэд баатарлаг эсэргүүцэлтэй тулгарчээ. Москвагийн замд Смоленскийн тулалдаан шийдвэрлэх байлдаан болсон бөгөөд хоёр сар үргэлжилсэн. Үүний улмаас дайсан дөнгөж 1941 оны намрын сүүл сард нийслэл хотод тулж ирсэн гэж түүхийн ухааны доктор Андрей Сахаров тэмдэглээд

«Чухамдаа тэд эрч хүчээ алдсан байсан. Гитлерын олон цэрэг дайчид сэтгэл санааны гүн хямралд орсон. Хамгийн гол нь Зөвлөлтийн арми болон ард түмний тэдний уйгагүй чанар болон тэсвэр хатуужил нь “Барбаросс” төлөвлөгөөг унахад хүргэсэн юм. Цааш яах нь тодорхой байсан бөгөөд эцэж туйлдсан дайн үргэлжилж, Германыг ялагдал  хүлээж байв» гэлээ.

Асар богино хугацаанд ЗХУ өөрийн армийг дахин өөрчилөн шинэчилж, үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, цэргийн томоохон аж үйлдвэрүүдийн хүчтэй зангилааг Урал, Сибирьт байгуулсан юм. 1941 оны 12-р сарын 5-нд сөрөг давшилт эхэлсэн. Москва орчмын тулалдаан нь дэлхийн хоёрдугаар дайны явцыг өөрчилж чадсан гэж түүхийн ухааны доктор Михаил Мягков тэмдэглээд

«Германы арми нь үүнээс өмнө хүлээж байгаагүй асар их хохиролыг хүлээсэн. Германы зарим дээд зиндааны генералууд Москва орчмын тулалдаанаас хойш ЗХУ- ыг дайнд ялах гэдэг зарчмын хувьд боломжгүй боллоо, тиймээс үүнийг зөвхөн улс төрийн арга замаар шийдвэрлэх шаардлагатай гэж мэдэгдэж байлаа. Харин Гитлер ийм мэдэгдэл хийсэн тэднийг огцруулсан юм. Тэр тод ялалтуудаа шил даран тасархад сүрхий хэлэгнэж байлаа. Түүний армийг Москвагийн орчимд зогсоож, тэр цагаас үйл явдал эсрэгээр эргэсэн» гэв.

1941 оны 6-р сарын 22-нд дайн эхэлж, 1945 оны 5-р сарын 9-нд дууссан. Энэ хоёр түүхэн дурсгалт өдөр нь Орос улсын иргэдийн ой ухаанд үүрд мөнхөрсөн. Энэ үйл явдлыг Аугаа эх орны дайны 1418 өдөр, шөнө зааглаж байгаа юм. Энэ дайнд ЗХУ ын 27 сая хүн алтан амиа алдсан бөгөөд тэдний дунд жирийн цэргээс аваад энгийн иргэд байсан. Орос улсын 1710 хот, 100 мянга орчим тосгон болон хэдэн арван мянган аж үйлдвэрийн газрууд үнсэн товрого болсон юм. Аугаа их ялалт асар их үнэ цэнээр олдсон. Ингэхдээ дэлхийг ноёрхох гэсэн харанхуй хүчийг устгаж чадсан юм.

Гэрэл зураг