Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев байгальд илүүтэй нөлөөгүй нийгмийн баялагийг хангах хөгжлийн чиг хандлага боловсруулахыг уриалав. Пүрэв гаригт Рио-де-Жанейрогийн тогтвортой хөгжлийн “Рио+20” олон улсын бага хурал дээр Медведев ийм загвар шаардлагатай байгаа тухай мэдэгдсэн юм. Түүний ярьж байгаагаар, нэг талаас эдийн засгийн сонирхол болон нөгөө талаас байгаль хамгаалал нь тэнцвэртэй байх ёстой юм. Тэдгээр нь “урт хугацааны” байх ёстой. Медведев Орос улс экологийн донор орон гэдгийг сануулаад, ОХУ нь Киотын протоколоор өөрийн хүлээсэн үүргүүдээ амжилттай хэрэгжүүлж байгаа гэв. 2020 он гэхэд ОХУ нь 1990 онтой харьцуулбал, хүлэмжийн хийн хаягдалыг 25 % бууруулна гэж Медведев батлан хэлэв. Мөн Орос улс “бусад орнуудын зүгээс идэвхитэй үйл ажиллагаа гарна “ гэдэгт найдаж байгаа аж.Орос улс нь дэлхийн зах дээр хүнсний хомсдолыг гаргахгүй байж, үнийг нэмэгдүүлэхгүй байхын тулд хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаа гэж Дмитрий Медведев мэдэгдлээ.