НҮБ –ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгдэлдээ, Орос улс тогтвортой хөгжлийн асуудлуудыг хэрэгжүүлэх зорилт тавьж буй нь чухал юм гэв. Пүрэв гаригт тэр Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй НҮБ-ын тогтвортой хөгжлийн асуудлаар явуулсан “Рио+20” бага хурлын хүрээнд уулзалт хийсэн. Пан Ги Мун хэлэхдээ, тус бага хуралд Медведевын оролцож байгаа нь “Орос улсын тогтвортой хөгжлийг тууштай баримталж буйг “гэрчилж байгаагийн нэг баримт гэж хэлэв. Тэрээр баасан гаригт бага хурлын ажлыг дүгнэсэн “ бодит зорилтот” эцсийн баримт бичиг гарна гэдгийг сануулсан. НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ, Орос улсын оролцоогүй энэ нь боломжгүй байсан гээд оросын тал идэвхитэй оролцсонд Медеведевт талархал дэвшүүлэв.

Пан Ги Мун Медведевт ОХУ ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа НҮБ ын санал санаачилгуудыг дэмжиж байсанд талархаж, үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Медведев өөрийн зүгээс НҮБ болон Пан Ги Мунд тогтвортой хөгжилтэй холбоотой төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаад талархав. Ерөнхий сайд Орос улс цаашид ч эдгээр үйл ажиллагаанд тал бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлж байх болно гэж баталан хэлэв.