Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин 71 жилийн өмнө Аугаа эх орны дайн эхэлсэн өдөр 6-р сарын 22 ний Эмгэнэн, дурсах өдөр амь үрэгсэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэнэ. Тэр Москвагийн Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөний дэргэдэх мөнхийн галд цэцэг өргөнө гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлэв. Арга хэмжээнд Холбооны зөвлөл, Төрийн дум, ОХУ ын ЗГ, ерөнхийлөгчийн тамгын газар болон Холбооны шүүх засаглалын байгууллагуудын төлөөлөгчид оролцоно. Түүнчлэн, арга хэмжээнд оролцохоор ахмад дайчдын байгууллагуудын төлөөлөгчид болон ахмад дайчид уригдан оролцоно. Аугаа эх орны дайн 1941 оны 6-р сарын 22 ны өглөө эрт гитлерийн Герман ЗСБНХУ ын нутаг руу халдаснаар эхэлсэн юм. Аугаа эх орны дайнд зөвлөлтийн болон оросын ард түмэн германы фашимзтай эцсээ хүртэл баатарлагаар тэмцсэн юм. Албан ёсны тоо баримтаар энэ дайнд зөвлөлтийн 26,6 сая хүн амь үрэгдсэн. Эдгээрт нацизмын аймшигт аллагад өртсөн энгийн иргэдийн тоо баримтыг мөн багтааж буй юм. Дайн 1945 оны 5 –р сарын 9 ний өдөр нацист Германыг бут нэргэж, Берлиныг зөвлөлтийн дайчид эзлэн авснаар дууссан.