Орос улсад хэрэгжих эдийн засгийн томоохон хөтөлбөрүүдийг гол зорилтоо гэж би үзэж байна гэж Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ, . Петербургийн Олон улсын эдийн засгийн форум дээр тэр хэлсэн үгэндээ, Орос улсад томоохон хэмжээний өөрчлөлтүүд хийх бүхэл бүтэн хөтөлбөрүүдийг боловсруулаад байна. Энэ хөтөлбөр нь олон нийтийн өргөн дэмжлэг хүлээгээд байгаа гэдгийг тэр тэмдэглэв. Хөтөлбөрийн хэрэгжилтийг Путин өөрийн Орос улсын төрийн тэргүүний хувьд хэрэгжүүлэх гол зорилт гэж нэрлэв.

Орос улсын ерөнхийлөгч Орос улсад байгаа бодит өрсөлдөх чадваруудын давуу талуудыг болон дэлхийн эдийн засгийн шинэ боломжуудыг өөрийн зорилтуудаар нэрлэв. Урьталуудын дотор улс орны тогтвортой хогжил, хүн болон нийгэмд үр ашигтай төр байгуулах зэрэг орж буй юм. Түүнчлэн, иргэдийн итгэлийг хүлээх эрх зүйн болон шүүүхийн системийг байгуулах шаардлагатай байна гэв. Орос улсын урьталуудын дунд макроэдийн засгийн тогтвортой байдал байна. Энэ байдал нь Мексикэд “Их Хорийн”ДХУ-ыг дүгнэн хийсэн мэдэгдэлдээ, Путин дэлхийн эдийн засаг нь түгшүүртэй харагдаж байна гэлээ.

Дэлхийн хамтын нийгэмлэгт дэлхийн санхүүгийн хямралыг шийдвэрлэхэд нь эрс шийдэмгий ажиллагаа шаардагдаж байна. Үүнд сул дорой арга хэмжээ нь зөвхөн байдлыг хүндрүүлнэ гэж тэр хэллээ. Орос улс дэлхийн түвшинд еврогийн бүсийн хямралыг гаргахгуй байх тийм механизмыг боловсруулах саналыг тавьж байна гэж тэр хэллээ. Орс улсын ерөнхийлөгч бусад улс орнуудын тэргүүн нарыг “итгэлцэлийг олж авах бодит шийдвэртэй, үйл ажиллагаанд” уриалав.

Ийм алхамуудаар тэр улс төрийн тэнцэлтэй төсөв болон төрийн зээлийн хяналт болоод санхүүгийн сахилгын хяналтыг нэрлэв. Түүнчлэн, Путин тэмдэглэхдээ, эдийн засаг нь өсч байгаа орнуудын үүргийг нэмэгдүүлэхэд болон тухайлбал, БРИКС-ийн үүргийг нэмэгдүүлэх нь шудрага юм гэлээ.Тэрээр мөн ОУВС-ийн болон бусад санхүүгийн бүтцүүдийг шинэчлэх шаардлагатай буйг цохон тэмдэглэв.

Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн форум нь энэ жилийн гол үйл явдлуудын нэг юм. Дэлхийн улс төр, санхүү болон бизнесийн элитүүдийн төлөөлөгчид нь хойд нийслэлд жил бүр олон улсын хамгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр хүрэлцэн ирдэг уламжлалтай юм.