Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин гадаадад оросын бизнесийг явуулахад саад тотгор гарсан тохиолдолууд байсаар байна гэж харууслаа илэрхийлэв. Гадаадын компаниудад хөрөнгө оруулахад бэлэн комданиудын өмнө “заримдаа” хана босч, харилцан ашигтай арилжаанууд унахад хүрдэг, ингэхдээ эдийн засгаас огт хол, үндэслэлгүй зүгээр нэг утгагуй юмнаас тэр шүү дээ “гэж Петербургийн олон улсын эдийн засгийн чуулган дээр өнөөдөр Путин мэдэгдэлдээ тэмдэглэв. Түүний хэлж байгаагаар, “ийм харилцааг түншийн “гэж нэрлэх нь хэцүү. “Бид зүгээр л өөрийн өрсөлдөх давуу талуудыг ашиглаж ижил хандахыг хүсч байгаа төдий бөгөөд оросын хөрөнгө оруулагчид гадаадын активуудыг чөлөөтэй олж авахыг л хүсч байгаа юм” гэж Путин тэмдэглэв. “Улс орнуудын хооронд чөлөөтэй худалдааны зэрэгцээ чөлөөтэй хөрөнгө оруулалт нь дэлхийн санхүүгийн хямралын үед ч тэр эдийн засгийн өсөлтийн катализатор болж мэдэх юм гэж үзэж байна “гэж Орос улсын тэргүүн мэдэгдэв.