Орос улсад олон нийтийн өргөн дэмжлэг авах томоохон шинэчлэлийн хөтөлбөрийг боловсрууллаа . “ Түүний хэрэгжилтийг ерөнхийлөгчийн албан тушаалын гол зорилт” гэж Владимир Путин Петербургийн эдийн засгийн чуулган дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Тэрээр тодотгохдоо, энэхүү хөтөлбөрийн зорилго нь Орос улсын бодит өрсөлдөөний давуу талуудыг бэхжүүлж, дэлхийн эдийн засгийн шинэ боломжуудыг хөгжүүлэх болон тус улсын хөжглийн тогтвортой байдалд оршиж байна гэв. Тэрчлэн Путин хэлэхдээ, эдгээр төлөвлөгөөнүүд хэрэгжихэд иргэдийн өмнө олон шинэ боломжууд нээгдэх бөгөөд чанартай шинэ амьдралын, орчин үеийн ажлын байр бий болох юм. Нөгөөтэйгүүр, Путин тэмдэглэхдээ, оросын эдийн засаг нь одоо хир нь өөрчлөгдөөгүй, урьдын адил өрсөлдөх чадваргүй олон үйлдвэрүүд байсаар байна. Түүнчлэн, нефть-хийн бус үйлдвэр өндөр авч байгаа нь маш аюултай юм. “Ийм эдийн засаг нь маш эмзэг учраас бидэнд зүгээр нэг хомсдолгүй төсөв шаардлагатай бус, харин чанартай нөөцтэй төсөв чухал юм- гэдэгт тэр итгэлтэй байна. Владимир Путин мэдэгдэлдээ, ойрын үед нефтийн үнэээс хамаарахгуй төсвийн зарлагын түвшинг батлах болно гэв.