Орос-хятадын хөрөнгө оруулалтын шинэ сангийн хэмжээ урьд мэдэгдсэн 4 тэрбум доллароор хязгаарлагдахгүй гэж Хятадын хөрөнгө оруулалтын корпорацийн дарга Лю Зивэй өнөөдөр нээгдсэн Петербургийн олон улсын эдийн засгийн форумын явцад мэдэгдлээ. Энэ сарын эхээр Владимир Путины Хятадад хийсэн айлчлалын үеэр санг байгуулах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурсныг ИТАР-ТАСС дурдав. Лю Зивэй Орост хөрөнгө оруулах уур амьсгалыг хөндөн сүүлийн жилүүдэд нэлээд сайжрасныг тэмдэглэв. Орос улс нефтийн эдийн засагт тулгуурлахаа больж, боловсруулах аж үйлдвэрээ идэвхтэй хөгжүүлж байна. Энэ нь хөрөнгө оруулахад нэн чухал гэж тэрээр хэллээ. Хятадын олон үйлдвэр Орост хөрөнгө оруулах уур амьсгалыг сайжруулахыг сонирхож байна гэж хятадын санхүүгийн ажилтан мэдэгджээ. Түүний хэлснээр хятадын үйлдвэрүүд Орост хөрөнгө оруулах обьектыг олж төдийгүй оросын түншүүдээсээс хөрөнгө авахыг сонирхож байна.