Хольмог арга мэхээр барилдах талаар тэргүүлэгсэд өнөөдөр Санкт-Петербургийн Мөсөн ордонд М-1Challenge тэмцээнд оролцоно. Оросын Фёдор Емельяненко, Бразилийн Педро Хиззо нарын халз барилдаан өнөө үдэшийн гол үйл явдал болно. Дэлхий даяар зохион явуулдаг M-1 Challenge тэмцээнд хамгийн хүчит клуб, шигшээ багийн төлөөлөгчид оролцдог.