200 зорчигчтой хөлөг онгоц австралийн Рождество арлаас 220 км зайтай индонезийн усанд живсэн тухай өнөөдөр Усан дээр аюулгүй байдлыг хангах газраас мэдээллээ. Багийн гишүүд нь гамшигт байдалд орсноо дохиолсон тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Аврагчид живсэн хөлөг онгоц руу явав. Хөлөг онгоцны зорчигчид ба багийн гишүүдийн   хувь заяа хаашаа эргэснийг лавтай мэдээлээгүй байна. Янз бүрийн орноос нүүж явсан хүмүүс ачаалал хэтрэсэн хөлөг онгоцоор Индонезиэс Автсрали руу зүглэж, тэнд очиж дүрвэгчдийн статустай болохыг горьлож байна.