Индонезийн Цэргийн нисэх хүчний «Фоккер ф-27» суудлын нисэх онгоц Жакартын зүүн хороололд орон сууцны цогцолбор дээр унасан тухай өнөөдөр орон нутгийн «Жакарта пост» сонин мэдээлэв. Онгоц «Халим» нисэх онгоцны баазаас холгүй сүйдсэн тухай орон нутгийн цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Наанадаж зургаан байшин шатаж байна. Нисэх онгоцонд долоон хүн байсан гэж Франс Пресс агентлаг Цэргийн нисэх хүчний төлөөлөгчийн мэдээллийг үндэслэн уламжлав. Хохирол хэлмэгдлийн тухай одоогоор мэдээлээгүй. Гал сөнөөгчид ба цагдаа нар онгоц унасан газарт очлоо.