Оросын цэргийн заводууд нисэх хүчний нисэгчгүй багажийн системийг боловсруулж эхэллээ.Америкийн Predator-тай төстэй цохилтын нисэгчгүй аппарат үйлдвэрлэх байх гэж шинжээчид ажлыг нууцласан боловч таамаглав.

Эдүгээ нисэгчгүй нисдэг аппаратыг хэрэглэх салбар нэлээд өргөжив. Цэргийнхэн ялангуяа нисэгчгүй нисдэг апппаратыг дайсны амьд хүчин, техникт цохилт өгөхэд хэрэглэхийг сонирхож байна. АНУ болон түүний холбоотнууд Predator ангилалын нисэгчгүй нисдэг аппаратуудыг Ирак болон Пакистан, Йемен улсуудад террорын эсрэг ажиллагаанд хэрэглэв.

2004 оноос хойш америкийн нисэгчгүй нисдэг аппаратууд Пакистаны нутаг дэвсгэрт 260 гаруй удаа цохилт үйлджээ. Израиль, Хятад, Энэтхэг, ӨАБНУ, Орос улсуудад цохилтын нисэгчгүй нисдэг аппаратыг зохион бүтээж үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр оросын аппарат чухам ямар шинж чанартай болох талаар шинжээчид саналаа илэрхийлж байна.

Мэдээжээр БХЯ-ны авах оросын нисэгчгүй нисдэг аппарат ямар болохыг мэдээлэхгүй байна. Зохион бүтээгчид тэдгээрийг дэлхийн тэргүүлэх загварт ойртуулна гэж шинжээчид таамаглав. «Национальная оборона» сэтгүүлийн газрын эрхлэгч Игорь Коротченко хэлэхдээ

«Хамгийн гол нь олон цагийн нислэг хийх, байг илруулэн тогтоох болон аппаратаас хэдэн мянган км зайтай байх ажилтнаар алсаас жолоодуулах, бай руу онилон чиглуулэгдэх шинж чанартай байх ёстой. Уунд хиймэл дагуулын дамжин нэвтруулэх суваг шаардагдана.Цохилтын зэвсгийн тухайд гэвэл энэ асуудлыг одоогоор шийдвэрлээгуй байна. Орост цохилтын нисэгчгуй нисдэг аппаратыг юуны туруунд Хойд Кавказад байдлыг шинжлэн судлах ба дээрмийн булгуудийг устгахад хэрэглэж болно» гэв.

Сүүлийн жилүүдэд нисэх хүчний чухам энэ чиглэлийг дэлхийд идэвхтэй хөгжүүлсэн. Орос улс илүү өндөр хурдацтай хөгжүүлэх бололтой. Нисэгчгүй нисдэг аппаратын өртөг жолоодлогт онгоцынхоос хямд. Ийм ангилалын аппарат агаарт хэдэн цаг байх болно. Харин жолоодлогот багаж тийм боломжгүй байна. Нисэгчгүй нисдэг аппаратад нисэгч шаардагдахгүй нь гол давуу тал юм. Түүнийг жолоодох ажилтнууд газар дээр байдаг.