Нью-Йорк хотын шүүх өчигдөр АНУ-д хууль бусаар оруулж ирж, дуулдлага худалдаагаар худалдагдсан тиранозаурус үлэг гүрвэлийн ясыг Монгол улсад буцаан олгох шийдвэр гаргав. Маш сайн хадгалагдсан тиранозаурусын араг яс 5-р сард Нью-Йоркийн “Херитедж “/Heritage/ дуудлага худалдаанд 1,05 сая доллароор зарагдсан байсан юм. Гэтэл ийм хэмжээний үнийг санал болгосон худалдан авагч эртний уг олдворыг авч чадсангүй, учир нь археологийн уг олдворыг хууль бус болохыг Монгол улсын засгийн газраас нэхэмжилжээ.

Таамаглаж буйгаар 70 сая жилийн өмнө амьдарч байсан энэхүү гүрвэл нь 2,4 метр өндөр бөгөөд 7,3 метр урттай . Тиранозаурусын араг яс хангалттай сайн хадгалагдсан төдийгүй, шинжээчдийн үзэж байгаагаар үлэг гүрвүүлийн их биеийн араг яс 75 хувь бөгөөд үлэмж хэмжээний гавлын ясны 80 хүртэл хувь тус тус хадгалагдаж ирсэн байна. Харьцуулан үзэвэл, дэлхийн музейнүүдэд тавьсан үлэг гүрвэлийн арга ясны 50 илүүгүй хувь нь жинхэн ясаараа байдаг аж.

Тиранозаурус гүрвэлийн олдворууд нь Монголын Говиос олджээ. Энэхүү баримт дээр тулгуурлан тус улсын эрх баригчид дуудлага худалдааг хуулийн дагуу болсонд эргэлзэж, уг дуудлага худалдааны пүүсийн хуулийн  бүртгэгдсэн  хаягаар Техас мужийн шүүхэд хандажээ. “Херитедж” төлөөлөгчийн ярьснаар, үлэг гүрвэлийн ясыг АНУ- ын нутаг дэвсгэрт хуулийн үндсэн дээр оруулж иржээ. Тэгсэн ч дуудлага худалдааны газар арилжаагаа зогсоохыг зөвшөөрсөн.

Явуулсан палеонтологийн шинжилгээгээр арга ясыг долоон жил орчмын өмнө газраас малтаж авсан нь тогтоогджээ. Түүнчлэн уг гүрвэлийн ясыг 2010 оны 3-р сард Их Британиас АНУ руу оруулсан нь тогтоогдоод байгаа юм. Үүнийг тээвэрлэсэн хүмүүс америкийн гаалийн эрх баригчдад Их Британиас олдсон гэж тайлбарласан бөгөөд ердөө 15 мянган долларт үнэлсэн аж.

Харин одоо үлэг гүрвэлийн яс нь Нью-Йоркд хадгалагдаж байгаа бөгөөд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яам хураан авч, Монгол улсад шилжүүлэх юм. Тиранозаурусын арга ясыг анх 1946 онд зөвлөлт-монголын экспедиц монголын Говиос олсон юм.