Түрк дэх АНУ-ын ТТГ-ын хэсэг ажилтан сирийн чухам ямар сөрөг бүлгүүдэд зэвсэг нийлүүлэхийг зааж байна гэж өнөөдөр «Нью-Йорк таймс» сонин америкийн засаг захиргааны төлөөлөгчийн мэдээллийг үндэслэн бичжээ. ТТГ-ын ажилтнууд Түркийн өмнөд нутагт хэдэн долоо хоног байж байна. Тэд сирийн сөрөг хүчинд нийлүүлж байгаа зэвсгийг Аль-Каида ба террорын өөр бүлэгтэй хамссан дайчдын гарт оруулахаас сэрэмжлэх арга хэмжээг хянаж байна. АНУ өөрөө Сирийн ерөнхийлөгч Башар Асадын дайснуудад зэвсэг нийлүүлэхгүй байгааг сонин онцлов. ТТГ-ын ажилтнууд Түрк, Саудын Арави, Катарын хөрөнгө мөнгөөр авсан зэр зэвсэг, байлдааны хэрэгслийг хуваарьлахад туслаж байгааг «Нью-Йорк таймс» сонинд ярилцлага өгөгч тэмдэглэв. Автомат, гранат харвагч, байлдааны хэрэгсэл болон танкийг эсэргүүцэх зэвсгийг сирийн сөрөг хүчинд нийлүүлэхээр шийдвэрлэсэн гэж сонины мэдээлэлд өгүүлжээ.