Индонезид сүйдсэн Сухой Супержет-100 онгоцны техник хэвийн ажиллаж байсан гэж «Нисэх онгоц үйлдвэрлэх нэгдсэн корпорацийн» тэргүүн Михаил Погосян Петербургийн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд сэтгүүлчдэд мэдээллээ. Эдүгээ индонезийн ба оросын мэргэжилтнүүд нисэх онгоцны «хар хайрцагууд»-ын бичлэг дээр ажиллаж байна. Сухой Супержет -100 нисэх онгоц 5-р сарын 9-нд Индонезид унав. Үүний улмаас онгоцонд сууж явсан 45 хүн түүний дотор оросын 8 иргэн амь үрэгджээ.