Өнөөдөр «Дэлхийн энерги» шагнал гардуулах баяр ёслол Петербургийн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд боллоо. Оросын ШУА-ийн академич Борис Каторгин, Валерий Костюк хоёр болон Их Британийн профессор Родней Жон Аллам энэ оны 33 сая рубль буюу 1 сая рублийн шагнал хүртчээ. «Дэлхийн энерги» олон улсын шагнал 2003 оноос Орос улсад гардуулж байна. Энергийн салбарт гарамгай судалгаа, ШУТ-ийн боловсруулалтыг тэмдэглэн шагнадаг. Энэ завсар Орос, АНУ, Канад, Их Британи, Германи, Япон улсуудын нэрд гарсан эрдэмтэд шагнал хүртсэн юм.