Оросын ба японы эрдэмтэд арслан зааныг хувилан олшруулах салбарт хамтран судалгаа хийнэ. БНЯкут (Саха) улсын ШУА болон японы Кинки их сургуулийн хоорондын зохих хэлэлцээрт өчигдөр Якутскад гарын үсэг зуржээ. 2010 оны зун Лаптевынхны тэнгисийн эрэг дээр анчдын олсон арслан зааны Юки гэсэн тугалыг судлана. Судлагчид эртний амьтны ясанд сайн хадгалагдаж ирсэн чөмөгийн нэг хэсгийг илрүүлжээ. Энэ олдвор ШУ-ны том амжилт болсон. Учир нь мөнх цэвдэгт удаан байсан чөмөг шинж чарааа алдсаны уршгаар биологийн идэвхит материал авах аргагүй болдог.