Хятад улс Иранаас авах нефтийн хэмжээг нэлээд багасгасан учир 6-р сарын 28-нд хүчин төгөлдөр болох АНУ-ын хоригоос зайлсхийж мэднэ гэж өнөөдөр ИТАР-ТАСС агентлагаас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны мэдэгдлийг үндэслэн уламжлав. Америкийн хуулийн дагуу чухам ямар ямар улс Иранаас авах нефтийн хэмжээг багасгаж байгаа тухай би конгерсст албан ёсоор мэдээлж байна гэж Клинтон хэллээ.Ираны Төв банктай тооцоолт хийсээр байгаа орнуудад АНУ-тай санхүүгийн ажиллагаа явуулахыг хориглоно. Хиллари Клинтоны хэлснээр урьд Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос улсууд Иранаас авах нефтийн хэмжээг багасгажээ. «Сүүлийн үеийн мэдээ баримтуудаас харахад Хятад ч энэ чиглэлийг баримталж байна» гэж тэрээр хэлэв. Урьд өмнө ираны нефтийн экспортын бараг тавны нэгэн нь БНХАУ-д ногдож байсан. Иранаас нефть их хэмжээгээр авч байсан Түрк, ӨАБНУ, Малайзи, Шри-Ланк, Тайван зэрэг улсын эсрэг шинэ хориг тогтоохгүй шийдвэр гаргав. Вашингтон Иранаас авах нефтийн хэмжээг багасгахад бусад орныг албадаж, Тегеранд шахалт үзүүлэхийг оролдож байна. Тус улс цөмийн хөтөлбөрийнхөө шинж чанарыг өөрчилж, энх тайван зорилгтойг батлахыг Иранаас шаардаж байна. Үүний хамт АНУ олон улсын зургаан зуучийн үйл ажиллагааны хүрээнд Ирантэй дипломат хэлэлцээг цаашид үргэжлүүлэх бодолтой байна. АНУ-аас гадна Орос, Хятад, Их Британи зэрэг зургаан орон ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээнд оролцож байна.