Оросын тусгай газрууд оросын иргэд ба цэргийн ажилтнуудыг Сири улсаас гаргаж явуулах бэлтгэл хийж эхлэв. Тэднийг эрх баригчид, зэвсэгт сөрөг хүчний хоорондын мөргөлдөөн хурцдсан эсвэл гаднаас зэвсэг хэрэглэн оролцсон нөхцөлд нүүлгэнэ гэж өнөөдөр оросын «Ведомости» сонинд бичжээ. Сонины мэдээлснээр юуны түрүүнд оросын иргэд ба сирийн Татус дахь ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотын материал-техникийн хангамжийн цэгийн албан хаагчдыг эндээс гаргаж явуулна. Ойрын өдрүүдэд оросын хөлөг онгоцуудыг тийшээ явуулах заавар одоогоор алга. Иймээс саяхан ОХУ-ын БХЯ десантын хөлөг онгоцуудаа удахгүй Сири улс руу явуулах төлөвлөгөөтэй байна гэсэн мэдэгдлийг тус яам зүй ёсоор няцаасан гэж сонинд ярилцлага өгсөн этгээд тэмдэглэв. Оросын хөлөг онгоцууд Сири улс руу явах гэж байна гэж үүний өмнө CNN Пентагоны эх сурвалжийг үндэслэн мэдээлсэн билээ. Оросын иргэдийг нүүлгэх тодорхой төлөөвлөгөөг бэлтгэх заавар БХЯ-аас гадна Онц байдлын яам ба өөр тусгай газруудад өгчээ. Үүний хамт БХЯ ба Онц байдлын яам мэдээллийг тайлбарлахгүй байна. ОХУ-ын ГХЯ-ны мэдээлснээр эдүгээ Сири улсад оросын 100 мянга орчим иргэн гэр бүлийн гишүүдтэйгээ хамт сууж байна.