ОХУ-ын засгийн газар улс орныхоо эдийн засгийн өсөлтийг хангахын тулд шинэ эх сурвалж, замыг эрэх ёстой. Учир нь нефтийн экспортоор өсөлтийг хангах аргагүй болсон гэж ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн сайд Андрей Белоусов Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр үг хэлж мэдэгдэв. Сайдын хэлснээр Орос улс нефтийн олборлолт нэмэгдэхгүй үед шилжиж байна. 2007 оноос наана Орос эдийн засгийн 7-8 хувь өсөлтийнхее тэн хангасыг нефтиэр хангаж байсныг Белоусов дурдав. Европээс ирээд байгаа зохисгүй цуврал мэдээ өнөө үеийн шинэ сорилт болсон хэмээн оросын сайд үзэж байна. Белоусов оросын засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийг онцлов. Тухайлбал үйлвэрлэл эрхлэх уур амьсгалыг сайжруулах болон төрийн удирдлагын системийн шинэтгэл, хувьчлал тэдгээрийн дотор байна. Энэ оны хувьчлалын зорилт өргөн цар хүрээтэй байна. Төрийн бараг 10 тэрбум долларын өртөг бүхий эд хогшилыг худалдахаар төлөвлөсэн гэж сайд тэмдэглэн хэллээ.