Египетийн шинэ ерөнхийлөгчийг сонгох санал хураалтын албан ёсны  дүнг ойрын бямба буюу ням гаригт зарлана гэж Египетийн ерөнхийлөгчийн сонгуулийн дээд комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Хатем Багату орон нутгийн телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Сонгуулийн үр дүнгийн мэдээлэл арга буюу саатсан гэж тэрээр тайлбарлав. Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдсэн хоёр нэр дэвшэгчийн гомдолыг авч үзэхэд комисст нэмэлт цаг хугагаа шаардагдав. Хувьсгалаас хойшхи ерөнхийлөгчийн анхны сонгууль өнгөрсөн амралтын өдрүүдэд Египетэд болж дууслаа. Сонгогчид 2 дахь шатны сонгуульд «Лалын ахан дүүс» лалын хөдөлгөөний төлөөлөгч Мухаммед Мурси, ерөнхий сайд асан Ахмед Шафик хоёроос нэгий нь сонгох байсан. Эдгээр хоёр нэр дэвшэгч сонгуулийн явцад зөрчил гарсан хэмээн үзэж, комисст бараг 400 гомдол явуулсан тухай Египетийн сонгуулийн төв комисс мэдээллээ. Үүний өмнө Мурси Шафик хоёр сонгуульд ялснаа тус тус мэдэгдсэн билээ. Гэвч Сонгуулийн төв комисс эдгээр мэдэгдлийг няцаав.