Рио-де-Жанейрод НҮБ-ын «Рио+20» тогтвортой хөгжлийн бага хуралд оролцож байгаа 100 гаруй улсын төр засгийн тэргүүн нар ойрын хоёр өдөр ногоон гэгч эдийн засагт шилжих асуудлаар зөвшилцэх ёстой. ОХУ-ын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев оросын төлөөлөгчдийг тэргүүлж байна. Өнөөдөр тэрээр бүгд хуралдаан дээр үг хэлнэ. Дмитрий Медведев бага хурлын хүрээнд хоёр талын 5-6 уулзалт хийж тухайлбал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Норвегийн ерөнхий сайд Йенс Столтенберг нартай уулзах юм. Оросын төлөөгчийн «Интерфакс» агентлагад мэдээлснээр 80 гаруй хуудас бүхий «Бидний сонгож авах ирээдүй» гэдэг бага хурлын төгсгөлийн тунхаглалыг одоогоор зохицуулаагүй байна. Үүний хамт байр суурийг уялдуулан зохицуулах үйл явц объектив шинж чанартай хийгээд оросын тал байдлыг дэгсдүүлэхгээгүйг оросын төлөөлөгч тэмдэглэв. Ядууралтай хийх тэмцэл, хүний эрх, эмэгтэй эрэгтэйн адил тэгш байдал, сулхан хөгжилтэй улсуудын байдал, хүний аюулгүй байдал зэрэг НҮБ-ын хувьд уламжлалт сэдэв бага хурлын төгсгөлийн баримт бичигт тусгалаа олно гэдэгт Москва найдаж байна.