Олон улсын эдийн засгийн форум өнөөдөр Орос улсад Петербург хотноо ажиллаж эхлэнэ. «Үр бүтээлтэй удирдлага» уриан дор ажиллах 16 дахь форумд дэлхийн улс төрчид болон тэргүүлэх бизнес эрхлэгч, санхүүгийн ажилтнууд оролцоно.ОХУ-ын ерөнхийлегч үг хэлж, форумын бүгд хуралдааныг нээж, санал шүүмэлэлийг эхлүүлнэ. Владимир Путин Мексикэд хийсэн «G20» уулзалтыг дүгнэж, дэлхийн хамтын нийгэмлэгээс хямралын уршгийг арилгахаар авч байгаа арга хэмжээнүүдэд дүн шинжилгээ хийж, оросын эдийн засаг, санхүүгийн секторыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулах зорилгоор эн түрүүнд авах арга хэмжээнүүдийг хөндөн ярих бололтой. Петербургийн форумд оролцогчид эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураж, телевизээр холбоо барин харилцаж, үзэсгэлэн гаргаж, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулж тухайлбал ТУХН-ийн орнууд ба Орос улсын холбооны тойрогуудын хөрөнгө оруулах боломжийг сонирхуулдаг. Мен 2004 оноос европын орнуудын хөрөнгө оруулах боломжийг сонирхуулан танилцуулж байна.