ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үг хэлж, энэ онд «Үр бүтээлтэй удирдлага» уриан дор ажиллах Петербургийн олон улсын эдийн засгийн форумын бүгд хуралдааныг нээх юм. 16 дахь форум 6-р сарын 21-нд нээгдэнэ. Путин Мексикэд хийсэн «Их хорины» уулзалтыг дүгнэж, дэлхийн хамтын нийгэмлэгээс хямралын эсрэг авах арга хэмжээнүүдэд дүн шинжилгээ хийж, оросын эдийн засаг, санхүүгийн хүрээг хөгжүүлэх, хөрөнгө оруулах уур амьсгалыг сайжруулах зорилгоор эн түрүүнд авах арга хэмжээнүүдийг хөндөх юм. Эрчим хүчний сэдэв Оросын ерөнхийлөгчийн улс орныхоо ба гадаадын эрчим хүчний 50 компанийн төлөөлөгчидтэй хийх уулзалт дээр зонхилно. Түүнчлэн ерөнхийлөгч оросын «Роснефть» нефтийн томоохон компанийн шугамаар эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд байлцана. 2012 оны Петербургийн эдийн засгийн форумын гурван өдрийн хөтөлбөр «Найдвартай ирээдүйг бүтээн байгуулах», «Оросын чадавхийн ашиглалт», «Инновацийн тэргүүн» «Дэлхий ертөнцийг өөрчлөх яриа хэлэлцээ» зэрэг дөрвөн гол сэдэвтэй. Монгол улсыг оролцуулан 80 орны үйлдвэр худалдааны бүлгийнхний албан ёсны төлөөлөгчид форумд оролцоно.