Өнөөдөр 6-р сарын 20-нд өмнөд солонгосын Ёсу хотноо ЭКСПО-2012 дэлхийн узэсгэлэнгийн хүрээнд Оросын өдрийг зохион явуулж байна. Оросын танхим үзэгчид ба хэвлэлийн төлөөлөгчдийн анхаарлын төвд байна.

Ерийн өдрүүдэд ч танхим үзэгчдийн сонирхол татаж байна. Хүмүүс ээлжлэн зогсож, интернет, хэвлэлд сэтгэгдлээ илэрхийлж, саналаа зочдын номд олноор бичиж байгаа нь Оросын үзэсгэлэн хамгийн сонирхолтойн нэг нь гэдгийг нотлон харуулав. Үзэсгэлэн ажиллаж эхлэснээс хойшхи нэг сар гаруй хугацаанд 130 мянган хүн оросын үзмэрүүдийг сонирхон үзээд байна. Чухам оросын үзэсгэлэн Хойд усан замын хөгжлийн түүхийг гол сэдэв болгон ЭКСПО дэлхийн үзэсгэлэнгийн агуулга сэдвийг үндэсний бусад бүх үзэсгэлэнгээс илүү тод дээд зэргээр тусган харуулж байна.

Энэ нь үзэсгэлэнгийн агуулга төгөлдөр танхим мөн» гэж Бельгийн сайд Кристиана Лямулин сэтгэгдлээ илэрхийлэн бичжээ. ЭКСПО-2012 үзэсгэлэн «Амьд далай ба эрэг хавийн бүс: олон төрлийн нөөц, оновчтой ашиглалт» гол сэдэвтэй юм. Дэлхийн 104 улс ба олон улсын 10 байгууллага үзэсгэлэнд оролцож байна. Насанд хүрэгсдэд ч хүүхдүүдэд ч сонирхолтой үзмэрүүдийг оросын танхимд дэлгэж тавьсан гэж танхимын захирал Татьяна Садофьева хэлээд

«Арктикийн эзэмшлийн тухай кино өндөр сэтгэгдэл төрүүлж байна. Энэ гайхамшигт бүс нутгийн эмзэг ургамал амьтны аймгийг хэвээр хадгалахыг кино арктикийн бүх улсад уриалж байна. Мөсөн талбайд зам гаргаж буй мөс хагалагч хөлөг онгоцны загварыг энд жолоодож болно. Мультимедийн номын сан Гадаад далайг эзэмших талаар Оросын улсын гаргасан ШУ-ны амжилтыг насанд хүрэгсдэд танилцуулахад туслана» гэв.

Үзмэрүүдийг тайлбарлан танилцуулж байгаа Ломоносовын нэрэмжит Москвагийн УИС, Хэлний шинжлэлийн их сургуулийн оюутнууд оросын танхимын нэг ёсны бренд болсон. Тэд солонгос ба англи, европын өөр хэлээр үзмэрүүдийг мэргэшилтэй танилцуулан тайлбарлаж байна. АЦС-ын аюулгүй байдлыг хангах оросын боловсруулалтууд болон далайн бүх параметр, хөлөг онгоц далайд чухам хаана байгааг мэдэхэд туслах Далайн мониторингийн нэгдсэн систем оросын үзмэрүүдийн дотор байна. Түүнчлэн орчин цагийн газар зүйн аугаа их нээлт-Антарктид дахь Восток нуур, «Мир» гүн усны хосгүй аппарат гээд сонирхолтой хэдэн зуун үзмэрийг сонирхуулж байна.

«Үзэгчдийг дотно хүлээн авч,анхааран халамжлах нь манай үзэсгэлэнгийн нэн чухал нааштай тал юм. Манай тайлбарлагчид Гадаад далайг судлах замын талаар дэлгэрэнгүй ярьж, үзэсгэлэнгийн гол санааг ухамсарлахад туслаж байна. Үзэгчид анхаарал халамжийг өндөр үнэлж, үзмэрүүдийг тайлбарлан танилцуулж байгаа оюутнуудтай зургаа авахуулж байна.Манай сайтад үзэсгэлэнгийн сэдвээр зарласан асуулт хариултын уралдаанд түрүүлэгсэд танхимд үнэ төлбөргүй орно. Оросын хоолны ресторан ч их амжилттай ажиллаж байна. Солонгосын телевизийн тусгай нэвтрүүлгийг түүнд зориулсан байна» гэж Татьяна Садофьева хэллээ.

Маш гоё «Надежда» сургалтын дарвуулт онгоц ЭКСПО үзэсгэлэнгийн хүрээнд Оросын өдрийг зохион явуулахын өмнөхөн Ёсу боомтод оров. Түүн дээр зохион явуулах экскурси баярын хөтөлбөрт багтсан. Хөлгийн сурагчид тэнгисийн навигацийн талаар нарийн дэлгэрэнгүй өгүүлж байна. Түүнчлэн өнөөдөр «Берёзка» бүжгийн домогт чуулга болон Москва, Санкт-Петербергийн балетын жүжигчид уран чадвараараа үзэгчдийг баярлуулах юм.

ЭКСПО-2012 дэлхийн үзэсгэлэн цаашид бас хоёр сар ажиллана.

Гэрэл зураг