Өөрийгөө харуулж, бусдыг харах. Энэ бол Владивостокд болох Олон улсын залуучуудын “Ирээдүйг харах харц” анхны их наадмын гол зорилго юм. Уг баяр нь Орос улсын “дорнод хаалга” гэж олонтоо нэрлэдэг боомтын хотын чухал үйл явдалд зориулсан баяр юм. 20 жилийн өмнө Орос улсын Алс-Дорнодын Приморийн засаг захиргааны төв нь гадаадын иргэдэд зориулагдан нээгдсэн юм. Их наадмын үеэр Владивосток хоттой ах дүүгийн барилдалгаатай хотуудын залуучууд энэ хотын аялал жуулчны болон боловсролын нөөцүүдийг үнэлэх боломжтой болно. Зочдыг хүлээж авах бэлтгэл ажлыг манай сурвалжлагч ажиглаж байв.

Өнөөдөр дэлхийн аль ч өнцөг, буланд гадаадад ах дүүгийн барилдалгаатай хотгүй бүс нутаг, хот үгүй бизээ.Төрөл болсон хотууд нь хотын аж ахуйн салбарт шууд туршлага солилцохын зэрэгцээ соёлоор солилцоо явуулдаг юм. Харин “дэлхий дахинд ах дүүгийн барилдалгаа “нь хагас зуун гаруй жилийн өмнө эхэлжээ. 1944 онд английн Конветри хотын иргэд гитлерийн фашистуудын бараг бүхэлд нь устгасан зөвлөлтийн Сталинградын баатарлаг иргэдэд туслахаар шийджээ. Англичууд Сталинградын иргэдэд зориулан мөнгө болон “ Их зовлонгоос, жижигхэн тусламж” гэж оёсон ширээний бүтээлэг явуулжээ. Уг бүтээлэгийг мөнгөний хамт Лондон дахь Орос улсын Элчин сайд яам Сталинград хотод дамжуулжээ. Ингэж Конверти, Сталинград хоёр хот ах дүүгийн барилдалгаатай болжээ.

Нөгөөтэйгүүр, зөвлөлтийн хот бүр гадаадын аль нэг хоттой “ах дүүгийн барилдалгаатай” байгаагүй юм. Тухайлбал, энэхүү тавилангаар Владивосток хот гадаадын иргэдийн хувьд нээлттэй болсон 1991 он хүртэл хаалттай байжээ. Үүний дараа Владивостокийг нууцлахаа больж, энэхүү хот нь Хятад, Япон, Өмнөд Солонгос болон АНУ зэрэг улсуудын  6 хоттой ах дүүгийн барилдалгаатай болжээ.

Гадаад ертөнцтэй нээлттэй болсны 20 жилийн түүхэн ойгоо Владивосток хот олон улсын залуучуудын их наадмыг зохион явуулахаар шийдвэрлэжээ. Мэдээж хэрэг, ах дүүгийн барилдалгаатай хотуудаас анд нөхдөө урьсан, учир нь энэ баяр бол бидний нэгдсэн баяр гэж Владивостокийн Олон улсын харилцаа, аялал жуулчлалын удирдах газрын дарга Владимир Сапрякин тэмдэглээд

«Владивосток –залуучуудын хот. Манайх томоохон Холбооны их сургуультай. Үүнийхээ талбайг ашиглан бид их наадам явуулахаар шийдсэн. Гадаадын зочид өөрсдийн дээд сургуулиудын тухай ярих болно, бид оросын оюутнууд хэрхэн яаж суралцадгийг харуулна. Бидний гол зорилго бол бусад орнуудын залуучуудад Владивостокийн боловсролын болон аялал жуучлалын боломжуудыг тод томруун харуулах явдал юм.

”Ирээдүйг харах харц” залуучуудын их наадам дээр хүн бүр өөрийн санаандаа таарах зүйлийг сонгож болох юм. Жишээ нь, гэрэл зургийн мастерууд авсан зургуудаа гайхуулж болно. Сэлүүртэй завиар уралдах болон гар бөмбөгийн тэмцээнд оролцож болно. Сонирхосон бүх хүнд их наадамд оролцож байгаа орнуудын үндэсний хоолыг үнэлэхийг санал болгоно. Мэдээж хэрэг наадмаар үдшийн дискотек заавал явагдана.

Олон улсын залуучуудын анхны “Ирээдүйг харах харц” их наадам нь Владивостокд Залуучуудын өдрийг тэмдэглэхтэй давхцсан юм. Харин хотын захиргаанд энэхүү олон улсын баярыг жил бүр уламжлалт болгохоор бодож байна.