Оросын ба гадаадын 50 их дээд сургуулийн төлөөлөгчид 6-р сарын 27-30 өдрүүдэд Алтай хязгаарт болох «Хил хязгааргүй боловсрол. Алтай-Ази 2012» Азийн оюутны форумд оролцоно. Армени, Монгол, Энэтхэг, Индонези, Кыргызстан, Сингапур, Өмнөд Солонгос, Казахстан, Хятад улсуудын төлөөлөгчид оролцогчдын дотор байна. Тэд азийн орнуудын залуучуудын орчин дахь уламжлал, шинэ үзэл санаа, эрүүл энх аж төрөх ёс, спорт, оюутны хөдөлгөөн, Ази бүс нутгийн боловсролын орон зай зэрэг асуудлыг авч үзэж хэлэлцэнэ. Форум Алтайн улсын их сургуулийн сууринд болно. Бүс нутгийн эрх баригчид тус их сургуулийг Орос-Азийн их сургууль болгон хувиргах төлөвлөгөөтэй байна. Шинэ их сургууль Москва дахь Оросын улс түмний найрамдлын их сургуультай төстэй болсон ч дан Азийн бүс нутгийн оюутнуудад зориулагдах юм.