Өнөөдөр Өмнөд Солонгосын Йосуд ЭКСПО-2012 дэлхийн үзэсгэлэнгийн хүрээнд Оросын өдөр их амжилттай болж өнгөрөв. Оросын үзэсгэлэн хамгийн сонирхолтойн нэг хэмээн бүгд үзэж байна. «Далай ба Хүн:өнгөрсөн үеэс ирээдүй өөд зам» танхимд нь шинэ технологийг хэрэглэжээ. Танхимын бэлгэ тэмдэг-усан шоо дөрвөлжин барьж байгаа цагаан бамбарууш Оросын төлөөлөгчдийн сахиус болжээ. «Бид Орос улсыг тэнгис далайн аугаа их гүрэн улсын хувьд бүрэн харуулж, Оросын хойд бүс нутаг, Хойд усан замын түүх, оросын тэнгисчид ба жуулчдын их нээлт, байгаль хүний өв тэгш хөгжлийг хангахад чиглэгдсэн Гадаад далайн орчин цагийн судалгаа зэргийг зочдод сонирхуулж танилцуулахыг хичээсэн» гэж БНСолонгос улсад суугаа ОХУ-ын элчин сайд Константин Внуков үзэсгэлэнг нээх ёслол дээр тэмдэглэн хэллээ. Оросын танхимыг сонирхогчид шинэ үеийн атомын мөс хагалагчийн загвар, АЦС-ын аюулгүй байдлыг хангах системийн бүдүүвч, түлхэлтийн ЦС ба Антарктид дахь «Восток» станцын загвар үзэх юм. «Надежда» дарвуулт онгоц Оросын өдрийг зохион явуулах үеэр Владиовосток орох замдаа Йосу боомтод оров.

Дэлхийн 104 улс ба олон улсын 10 байгууллага ажилд нь оролцож байгаа ЭКСПО-2012 үзэсгэлэн 5-р сарын 12-нд нээгдээд 8-р сарын 12 хүртэл ажиллах юм. Эдүгээ 200 мянга гаруй хүн оросын танхимд очоод үзэмрүүдий нь сонирхоод байна гэж зохион байгуулагчид нь тэмдэглэв.