G20 бүлгийн дээд хэмжээний уулзалтаар авч үзсэн асуудлуудыг Орос улс «G20» даргалах үеэр хэлэлцэнэ. Бид форумын ажлыг залгамжилж, «G20» бүлэгт тулгарсан асуудлуудад анхаарлаа төвлөрүүлнэ гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Мексикийн Лас-Кабост дээд хэмжээний уулзалтын  дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэллээ.

Төр засгийн тэргүүнүүд  дэлхийн эдийн засгийн хөгжлийг сэргээн урамшуулах асуудал болон евро бүсийн байдал, олон улсын санхүүгийн байгууллагуудын шинэтгэл, бэхжүүлэх арга хэмжээ гээд олон асуудлыг авч үзэж хэлэлцэснийг Оросын удирдагч тэмдэглэв. Түүнчлэн хөгжингүй орнуудын өрийг барагдуулах асуудлыг авч үзжээ. Олон улсын валютын сангийн нөөцийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

«Олон улсын валютын сангийн нөөц хөрөнгийг 430 тэрбум ам доллароор нэмэгдүүлэх тухай шийдвэр бол уулзалтын гол үр дүнгийн нэг юм. Энэ нь дэлхийн эдийн засгийн байдлыг тогтворжуулах, санхүүгийн зах зээлийн эрсдлийг багасгахад зайлшгүй чухал. Орос улс Төв банкныхаа олон улсын нөөцөөс бараг 10 тэрбум ам доллар ОУВС-д олгоход бэлэн байна. Сангийн нөөц хөрөнгийг нэмэгдүүлэхийн хамт удирдлагы нь шинэтгэх хэрэгтэй гэж үзэж байна. Шинэтгэл давшингүй хөгжиж байгаа орнуудын үүргийг ОУВС-д нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлнэ» гэж Владимир Путин хэллээ.

Орос улсын ерөнхийлөгчийн хэлснээр 2013 онд ОХУ «G20» даргалах үед эрчим хүч, дэлхийн худалдаа болон эдийн засаг, нийгмийн салбарын хөгжилд тус дөхөм үзүүлэх сэдвийг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Ирээдүйн дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг дэлхийн эдийн засаг, олон улсын санхүүгийн байдлыг иш үндэс болгон бүрдүүлнэ гэж Владимир Путин мэдэгдлээ.

Түүнээс гадна «G20» бүлгээс урьд нь авсан бүх үүргийг хянаж үзнэ. Үүний хамт хорин улс дан өөрсдий нь байр суурь, ашиг сонирхолыг удирдлага болгох ёсгүй гэж Оросын удирдагч тэмдэглэв. G20 бүлэгт багтаагүй улс орнууд үзэл санаагаа илэрхийлэх санал шүүмжлэлийн өргөн талбарыг байгуулах нь зайлшгүй чухал .

Орос улс дэлхийн эдийн засгийн хөгжилд болон иргэдийн аж байдлын сайжралтад шижим түлхэц үзүүлэх үр дүнд хүрэхийг хичээж байна. Дээд хэмжээний уулзалт бусад орны удирдагчидтай уулзаж ярилцах ба үндсэн чухал асуудлуудаар байр сууриа харшуулах сайхан боломж олгосон гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэллээ.