Казаний Кремльд “Евразийн нүүдэлчид их гүрэнд хүрэх замд” нэртэй үзэсгэлэнг Улсын Эрмитажийн захирал Михаил Пиотровский болон Татарстан улсын ерөнхийлөгчийн зөвлөх Минтимер Шаймиев нар нээв.

“Ийм үзэсгэлэн нь өмнө нь гарч байгаагүй: энэ бол тэргүүлэх гүрнүүдийн түүхэн хөгжлийн тухай нэвтэрхий өгүүллэлүүд бөгөөд дэлхийн цорын ганц Улсын Эрмитаж л үүнийг харуулж чадна”гэж М.Пиотровский үзэсгэлэнг нээхдээ  хэллээ. Үзэсгэлэнгийн үзмэрүүдэд Эрмитажийн цуглуулгын 2 мянга гаруй хосгүй үзмэрүүд орсон бөгөөд манай эрийн өмнөх 1 мянган жилээс Аугаа их Монгол гүрэн байгуулагдсан XIII зуун хүртэл үеийг багтаажээ. М.Пиотровскийн хэлж байгаагаар, үзэсгэлэн дээр нүүдэлчдийн тансаг алтан болон жирийн гоёл чимэглэлийн зүйлүүдийг дэлгэн харуулжээ. Түүний ярьснаар, энд тавигдсан олон үзмэрүүд нь Эрмитажаас урьд өмнө гаргаж байгаагүй тул зөвхөн Казаньд л үзэж болох аж. Үзэсгэлэн 2013 оны 3-р сарын 31 хүртэл гарах юм.

Үзэсгэлэнгийн үзмэрүүдийг он дарааллын зарчмаар байрлуулсан төдийгүй Еврази тивийн нүүдэлчин ардуудын соёлын онцлогуудыг археологийн олдворууд дээр хийгээд XIX зууны сүүл болон XX зууны эхэн үеийн цуглуулагчдын цуглуулганууд дээр тулгуурлан танилцуулах аж.

Тюркийн омгуудад зориулсан хэсэг үзэсгэлэнгийн онцлох хэсэг болжээ. Үзмэрүүдийн гарал үүсэл Дунд болон Төв Азийн янз бүрийн газруудаас үүдэлтэй аж. Үзэсгэлэн Евразийн асар их нутгийг нэгтгэсэн Чингис хааны байгуулсан Монголын агуу их гүрэн байгуулагдсан хэгсгээр дуусч байна. Үзэсгэлэнд анх удаа тус гүрний анхны нийслэл Хар Хорум хотоос болон одоогийн Орос улсын нутаг дэвсгэр байгаа эртний монголчуудын бусад хотуудаас олдсон археологийн олдворууд тавигджээ.