Египетийн ерөнхийлөгчийн сонгуулийг чөлөөт шудрага хэмээн үзэж болохгүй гэж сонгуулийн үйл явцыг ажиглаж байгаа «Картерын төвийн» мэдэгдэлд өгүүлжээ. Ажиглагчид маань сонгуулийн явцыг зохих ёсоор ажиглах боломжгүй байсан гэж төвийн мэдэгдэлд өгүүлжээ.Сонгуулийн хэсэгт байх хугацааг хязгаарлаж, санал тоолоход оролцуулаагүйг байгууллагын гишүүд тэмдэглэв. Египетийн парламентыг тараах тухай шүүхийн шийдвэр болон ирээдүйн ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах эрх баригч Цэргийн дээд зөвлөлийн зарлиг Египет ардчилалд шилжих замыг хүндрүүлж мэднэ гэж байгууллагын мэдэгдэлд онцлосон байна.

Даваа гаригт Египетийн цэргийн зөвлөл түр Үндсэн хуульд оруулах засварруудыг батлав. Эдгээр засвар генералуудыг хууль тогтоох эрх мэдэлтэй болгож, төсвийг хяналтдаа авах эрх олгож байна. Шинэ эрх мэдэл шинэ парламентыг сонготол хүчин төгөлдөр байх болно. Өнгөрсөн бямба гаригт Египетийн цэргийн эрх баригчдаас парламентыг тараах шийдвэр гаргажээ.