Өмнө нь аюулгүй байдлын эрдэлийн улмааас ажлаа түр зогсоохоор шийдвэрлээд байсан олон улсын бүрэн эрхтэй шинжээчдийн төлөөлөл Сири улсад үлдэж үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Энэ тухай мягмар гаригт төлөөлөгчдийн тэргүүн, норвегийн генерал Роберт Муд НҮБ-ын АЗ-ийн хуралдааны дараа мэдэгдэв. 6-р сарын 16-нд Муд нь тус улсад сүүлийн арав хоног хүчирхийллэлийн түвшин эрс нэмэгдсэнтэй холбогдуулан ажиглагчдын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан. Тэрээр ажиглагчдын ердийн ажлыг сэргээх болзолуудаар хүчирхийллийг бууруулахыг нэрлэсэн бөгөөд талуудын аюулгүй байдлыг болон чөлөөтэй хөдөлгөөн хийхэд хангах болоод сөргөлдөөнтэй талуудын яриа хэлэлцээ хийх хүсэл эрмэлзэл зэргийг дурдлаа. Мудын хэлснээр, сирийн засгийн газар нь ийм алхам хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн, харин сөрөг хүчний талаас одоогоор мэдэгдэл үгүй аж. Генерал тэмдэглэхдээ, сүүлийн хоёр долоо хоногт тусгай төлөөлөгчид рүү нилээд хэдэн удаа буудах гэж оролджээ. Одоогийн байдлаар Сирид 5-р сард НҮБ-ын АЗ-ийн шийдвэрлэснээр 90 хоногийн хугацаатай ирсэн 300 орчим ажиглагчид ажиллаж байна.