Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн дэглэмийг зөвхөн үндсэн хуулийн замаар сольж болох бөгөөд ийм өөрчлөлтүүдийн үр дүнд Сирид тогтвортой байдал бий болох болно. “Хэнийг засгийн эрхэнд гаргаж, хэнийг огцруулах вэ гэдгийг бусад ард түмний өмнөөс хэн ч шийдвэрлэх эрх байхгуй “гэж тэр Лос-Кабосд болсон “Их хорийн” ДХУ-ын дүнд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Энэ бол Орос улсын зарчмын байр суурь юм гэж Орос улсын төрийн тэргүүн тэмдэглэв. Тэрчлэн онцлохдоо, түүний “ түншүүд сирийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх мэтгэлцээний явцад тодорхой хэмжээгээр үүнтэй санал нэгдсэн” гэв. Путин цааш мэдэгдэхдээ, Сирийн зэвсэгт мөргөлдөөнд оролцогсод цаашид энх тайвныг зохицуулах яриа хэлэлцээрт шамдан орох ёстой гэжээ. Ингэхдээ талууд “өнөөдөр энэхүү мөргөлдөөнд татагдан оролцсон хүмүүсийн ашиг сонирхол болон аюулгүй байдлыг хэрхэн хангах ёстой вэ гэдэг дээр тохиролцох ёстой “гэж нэмж хэллээ.