6-р сарын 18,19 ний өдрүүдэд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Москвад болсон “зургаагийн” гурав дахь шатны уулзалтаар яриа хэлэлцээнийг үргэлжлүүлэхээр тохиролцов. 7-р сарын 3-нд Стамбулд шинжээчдийн түвшингийн мэтгэлцээн болсны дараа Ираны Үндэсний дээд зөвлөлийн аюулгүй байдлын нарийн бичгийн даргын орлогч Аль Багири болон ЕХ-ны гадаад хэргийн асуудлаархи дээд төлөөлөгчийн орлогч Хельга Шмидт нарын уулзалтыг төлөвлөж байна. Үүний дараа Тегеран болон олон улсын зууч нарын яриа хэлэлцээний дөрөв дэхь шатны уулзалт болж магадгүй байна. Энэ тухай яриа хэлэлцээний дүнд зориулсан хэвлэлийн бага хурал дээр Ираны Үндэсний дээд зөвлөлийн аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Саид Жалиль мэдэгдэв. Тэрээр дүгнэн хэлэхдээ, бүх талуудын төлөөлөгчид энэхүү шатны яриа хэлэлцээг илүү чухал, тодорхой болон бодит болохыг тодорхойлжээ. Европын дипломатын тэргүүн Кэтрин Эштон тэмдэглэхдээ, Москвагийн яриа хэлэлцээнд “зургаа” болон Иран нь анх удаагаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх техникийн хэсгүүдийг хэлэлцсэн. Ингэхдээ ЕХ-ны дээд төлөөлөгчийн тэмдэглэж байгаагаар, Тегеранд тавих шаардлагууд нь урьдын адил хэвээр үлдэж байгаа буюу ураныг 20 % хувиар баяжуулахыг зогсоох болон цөмийн заводыг хаах гэжээ. Жалиль нь өөрийн зүгээс тэмдэглэхдээ, Москвагийн яриа хэлэлцээнийн шатны уулзалт нь 7-р сарын 3-нд Стамбулд болох шинжээчдийн зөвлөгөөнийг мухардлаас гаргах боломж олгож буй юм гэжээ.