Мексикийн Лос-Кабос хотод болсон “Их хорийн” ДХУ-д оролцогчид нь евро бүсийн хямралыг туулах ЕХ-ны төлөвлөгөөг дэмжив. Энэ тухай мягмар гаригт батласан тус уулзалтын дүнгийн тунхаглалд өгүүлжээ. G-20 гишүүд тэмдэглэхдээ, одооноос европын орнуудын зах зээл дээр хурцадмал байдал дахин илэрч байгаа тул, “Их хорьд” ордог орнууд Европын эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг авах болно. Түүнчлэн, Лос-Кабосын ДХУ-н дээр дэлхийн эдийн засгийг тогтвортой байлгах болон санхүүгийн захуудын эрсдэлүүдийг бууруулах үүднээс валютын сангийн нөөцийг 450 тэрбум доллароор нэмэгдүүлэх шийдвэр гаргав. Орос улс ОУВС-ийн нөөцөнд 10 тэрбум хүртэл долларыг шилжүүлэхэд бэлэн гэж Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин ДХУ-ын дүгнэж хийсэн мэдэгдэлдээ уламжлав. Тэрээр нэмж хэлэхдээ, ОУВС-ийн нөөцийг нэмэгдүүлсний дараа тус байгууллагын удирдлагад шинэчлэл явуулах ёстой бөгөөд зорилгуудын нэгд хөгжиж байгаа эдийн засагтай орнуудад сангийн үүргийг эрчимтэй нэмэгдүүлэхэд оршиж буй юм.