Дэлхийн эдийн засгийн хөгжлийн ойрын 10 жилийн төлөвийг харахад дэлхийн  уналт буюу зогсонги байдал болно гэж “Их хорийн “ төрийн тэргүүнүүдэд  тусгайлан бэлтгэсэн илтгэлд өгүүлсэн байна. 2008 онд эхэлсэн хямрал нь хөгжлийн хоёр хувилбартай аж. Эхнийх нь 5-7 жилийн дотор аажуу өсөлтөнд буцаж ирэх. Хоёрдахь нь уналтын хувилбар бөгөөд үүний улмаас ойрын 10 жилд улс төрийн болон эдийн засгийн цочролууд гарахыг хүлээж байгаа аж.

2008 оны хямралыг 2–3 жилийн дотор даван туулах нь илтгэлийн хамгийн гол санаа юм. Өмнө нь үүнийг төлөвлөөгүй байжээ. Хамгийн ойрын хугацаа 7 жил, үүнээс илүү бодитой нь гэвэл шинжээчдийн үзэж байгаагаар 10 жил. Энэхүү хугацаанд хөгжил нь хоёр чиглэлээр явагдаж болох юм. Өөдрөг хувилбар нь гэвэл ойрын  7 жилийн дотор хямралын хамгийн хурц үзэгдэлүүдийг даван туулах . Энэ үед цаашдын өсөлтийн тохироонууд тавигдсан байх ёстой. Гэхдээ үр дүн нь дэлхийн хамтын нийгэмлэгээс харьцангуй хүчин чармайлтуудыг шаардах болно.

Эхний ээлжинд хямралаас гаргах зүтгүүр болох хөгжиж байгаа орнууд тууштай урагшлах ёстой. Тэдгээр улсууд нь өөрсдийн эдийн засгаа дотоодын хэрэгцээнд зохицуулан өөрчлөх шаардлагатай. Ийм зүйлүүд нь хэрэгжиж болзошгүй гэдэгт шинжээчдийн 90 % нь итгэлтэй байна. Энэ хувилбар бол амьдрах чадвартай, гэхдээ одоогийн улс төрийн хандлагуудтай үл нийцнэ гэдэгт оросын санхүүч Роман Андреев итгэлтэй байна. "Бид энэ тохиолдолд тодорхой үйл ажиллагаа байх ёстой гэж бодохгуй байна, учир нь АНУ болон ЕХ-ны улс төрийн хямрал хүчтэй байна. Ямар нэгэн гар нийлсэн ажиллагаа явуулахын тулд дор хаяж 5 жил шаардагдана. Нөгөө талаас Энэтхэг, Хятад улсын дотоодын зах зээл рүүгээ чиглэгдсэн өөрчлөлтүүд нь нилээд хэдэн жил шаардана" гэж тэр ярилаа.

Хоёр дахь хувилбраар эдийн засгийн уналтыг таамаглаж байгаа төдийгүй илтгэлд үүнийг “даамны үр ашиг” гэж нэрлэжээ. Өөрөөр хэлбэл, хөгжилтэй орнуудын нэг төсвийн сүйрэлд ороход гинжин урвалаар дэлхийн санхүүгийн хямрал гарч болзошгүй бөгөөд тэр нь өнгөрсөн зууны 30 -аад оны Аугаа их санхүүгийн хямралыг даваж мэднэ. Тэр үед эхний хувилбарын бүх үр дагаварууд томоохон хэмжээгээр гарч ирж, нийгмийн болон улс төрийн донсолгоонд, тэр ч бүү хэл дайн дажинд хүргэж мэднэ. Ийм хувь зохиол тохиолдож болзошгүй нь 15 %-иас илүүгүй гэдэгтэй эдийн засагч Дмитрий Хестанов итгэлтэй байна.

“Сүйрлийн таамагууд хэрэгжэхгүй. Орчин үеийн мөнгөний системүүд Аугаа их зогсонги үеэс ялгаатай. Тэр үед дэлхийн валютууд аваад хэвэлчих болдоггүй алтнаас хамааралтай байсан. Одоо эдийн засгийн мөнгөний хэмжээ Төв банкнаас ямар нэгэн бараанд хамааралгүй тодорхойлогдох болсон үе. Эдийн засгийн сөрөг үр дагаварууд нь мэдээж хэрэг байх л болно. Ойрын үед бүр улс орнуудад тулгараад байгаа хамгийн гол эрсдэл бол бүх түвшингийн ханшны бууралт юм” гэж тэр ярьлаа.

Гэсэн хэдий ч еврогийн бүсийн сүүлийн үеийн үйл явдлууд нь хамгийн муу сэрэмжлэлүүд нь ойрын үед бодитой болж мэдэх юм гэдгийг батлаад байна. Грекэд хямрал үргэлжилж байна, Франц-Герман хоёр ЕХ-ны орнуудыг эдийн засгийн хямралаас гаргахаар хүчин чармайлтаа нэгтгэн тэмцэж байсан нь бүтэлгүйтэв. Хэрвээ эдийн засгийн сэргэлтийг  хүлээх юм бол удаан хүлээх болох нь гэж шинжээч бичээд, цаашид уналт хурдсаж, харин шийдвэр гаргах цаг улам бага болсоор байна.